brandEegii cosmetics

Hello 60 second mask

31,90028,710₮

-10%

Хэмнэлт:3,190

Үлдэгдэл: 38
Хүргэлттэй

Hello 60 second mask


Нүхжилт, үрчлээ, батгашил, сэвх нөсөө толбо, арьс сулрах, унжих, хөгшрөх, хар цагаан батга, арьсны өнгөн давхрага гэмтэх, харлах, арьс өнгөө алдах , чийг тэжээл дутагдах, арьс эмзэгших гээд л тоо томшгүй олон асуудлууд бидэнд үргэлж тохиолдож байдаг билээ.

Бид үргэлж таны арьсны асуудалд зориулагдсан онцгой найрлагатай бүтээгдэхүүнийг танд хүргэх болно.

Өдөр бүр арьсаа сэргээх 60 секунтийн тусгай арчилгаа

1-хэн минут тавиад л будалтын өмнөх болон оройн арьс арчилгаа гүйцээ.

•Bisabolol

•Epidermal Growth Factor E.G.F

•Retinol

•Bakuchiol

•Acne

•Collagen

•Hyaluronic acid

•Vita C гэсэн 8 төрөлтэй боллоо


BISABOLOL

Гол найрлага: Bisabolol, Phanthenol, Allantoin

Гадна орчны нөлөөнөөс гэмтэж, ядарсан арьсыг тайвшруулах, сэргээхээс гадна хамгаалах үйлчилгээтэй. Пантенол найрлага нь арьсны нөхөн төлжилтийг дэмжсэнээр арьсыг эрүүлжүүлж, өнгөлөг толигор арьстай болгоно.

Бисаболол найрлага нь арьс загатнах, хорсох, улайхыг арилгаж, цочирсон арьсыг тайвшруулна.

RETINOL

Ретинол гэдэг нь 40 орчим жилийн турш гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад орсоор ирсэн арьсны эмч нарын шүтэн биширдэг витамин А-аас гаргаж авдаг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй онцгой найрлага юм.

Сүүлийн жилүүдэд энэхүү нэгдлийн арьсанд үзүүлэх бүх ашиг тусыг олж мэдсэний дараа хөгшрөлтийн толбо, үрчлээг арилгах, эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, сэвх, нөсөө толбыг бүдэгрүүлэх зорилгоор хэрэглэж эхэлсэн билээ.

Зөв хэрэглэснээр арьсны эд эсийн метаболизмыг сайжруулан, коллаген үйлдвэрлэлтийг дэмжинэ.

Эсийн нөхөн төлжилтийг дэмжих үүрэгтэй тул 25+ насанд зайлшгүй шаардлагатай.

Ретинол агуулсан бүтээгдэхүүнийг байнгын давталттай хэрэглэснээр арьсны наранд түлэгдсэн хэсэг болон гадаад орчны нөлөөнөөс болж гэмтсэн арьс мэдэгдэхүйц эдгэрч, бараан толбонууд бүдгэрэн, томоохон нүхжилтүүд багасаж, хялгасан үрчлээ тэнийдэг.

Мөн түүнчлэн арьсны өнгөн давхарга болон ерөнхий бүтэц сайжран толигор болж, жигд өнгөтэй болдог. Сэвх нөсөө толбо бүдгэрч арьсны байгалийн өнгө сэргэдэг.

BAKUCHIOL

Бакучиол бол "psoralea corylifolia" ургамлаас гаргаж авсан мэдрэмтгий, эмзэг арьстай хүмүүст зориулсан арьс арчилгааны орц найрлагад ретинолтой адил үйлчилгээтэй оролцдог зөөлөн бүтэцтэй, веган найрлага гэдгээрээ алдаршиж байгаа~

Бакучиол нь антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна бактерийн эсрэг үйлчилгээтэй болохыг эрдэмтэд тогтоосон билээ.

Бакучиол нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд арьсыг тайвшруулж, мэдрэмтгий байдал, хариу үйлдэлтэй холбоотой асуудлыг багасгахад тусалдаг. Энэ нь мөн хүчтэй антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудыг онилж, үрчлээ үүсэх, уян хатан чанар алдагдах зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэхэд тусалдаг. Антиоксидантууд нь арьсыг бохирдол, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс хамгаалахад тусалдаг. Бакучиолын тайвшруулах шинж чанар нь хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч эхэлж буй арьснаас гадна батганд өртөмтгий арьстай хүмүүсийн арьсны асуудлыг шийдэхэд тусалж чадна.

Ретинолд хэт мэдрэг болон анх удаагаа ретинол хэрэглэхээр төлөвлөж буй хүмүүсд бакучиол орсон орц найрлага бүхий бүтээгдэхүүн хэрэглэж арьсаа шинэчлэхийг санал болгодог.

Бакучиолын хандаар баяжуулсан арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэн үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлэх маск маань арьсыг тань эмзэгшүүлж загатнуулахгүй бөгөөд арьсны коллаген үйлдвэрлэх чадварыг нэмэгдүүлэн арьсны өнгийг сэргээн, цайруулж гэрэлтсэн толигор болгодог.

ACNE

Арьсыг гуужуулах, үрэвслийг намдаах, тослог ялгаралтыг бууруулах, бактерийн эсрэг үйлчилгээтэй уг маскыг

асуудалтай, тууралт үүссэн, үрэвссэн, бүх төрлийн батгашилтай арьсанд зориулан гаргалаа.

Үндсэн найрлага болох Салицилийн хүчлийг (Beta Hydroxy Acid) BHA гэж тэмдэглэдэг бөгөөд Гаультериа гэх ургамлаас гарган авдаг байгалийн гаралтай органик хүчил юм. Энэ нь кератолитик (үхэжсэн арьсыг гуужуулдаг бодис) шинжтэй бөгөөд үрэвслийн эсрэг болон нянгийн эсрэг үйлчилгээтэй. Салицилийн хүчил нь таны арьсанд нэвчиж, арьсны нүх сүвийг бөглөсөн байгаа үхэжсэн эд эсийг уусган цэвэрлэж, арьсыг гуужуулж, нүхжилтийг агшаах давхар үйлчилгээ үзүүлдэг. Мөн энэ нь тослогийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулж, бактерийн эсрэг шууд нөлөө үзүүлэхээс гадна арьсны дээд давхаргыг зөөлрүүлэн кератинжуулж арьсны өнгийг сэргээх, шинэчлэх үүргийг гүйцэтгэсэнээр батгашилтыг багасгадаг.

Мэдээж үр дүнг бүрэн дүүрэн харахын тулд тууштай хэрэглээ чухал.

COLLAGEN - Хөгшрөлтийн эсрэг арьс чангалах маск

Коллаген нь арьсны уян хатан байдлыг дэмжиж өгдөг арьсны уураг бөгөөд

арьсны 75% орчимыг бүрдүүлдэг.

25-н наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5% багасдаг бөгөөд энэ үед арьс тэлж, сунадаг ба буцаж агшихгүй суларч унжин үрчлээ, хөгшрөлт үүсч эхэлдэг.

Коллагены найрлагатай маск нь арьсыг чангалж, чийг тэжээлээр ханган, хуурайшиж өнгөө алдсан арьсыг сэргээж, арьсыг зөөлөн чийглэг болгон, үрчлээг багасгах үйлчилгээтэй.

Гол найрлагууд

•Hydrolyzed Collagen

•Adenosine

•Panthenol

•Betain

•Allantoin

HYALURONIC - Арьсыг гүн чийгшүүлж, сэргээх маск

Гиалуроны хүчил нь хүний биеийн эд эсэд оршдог нүүрс ус хэлбэрийн нэгдэл юм. Өөртөө ус хадгалах хамгийн гайхалтай чадвартай молекул бөгөөд нэг грамм гиалуроны хүчил нь зургаан литр усыг хадгалдаг гэж үздэг.

Гиалуроны хүчил биед их хэмжээгээр агуулагдах үед энэ нь үрчлээ үүсэхээс сэргийлж, хуурайшилтаас сайтар хамгаалдаг бөгөөд харамсалтай нь нас ахих тусам багасч, эргэн нөхөн төлждөггүй онцлогтой. Иймд бие дахь гиалуроны хүчлээ зохистой хэмжээнд нь барьж, төлжүүлж байх нь чухал ач холбогдолтой.

Байгалийн гаралтай гиалуроны найрлагатай 60 секунтын маск нь арьсны эд эсийг сэргээн, чийгшил барих чадварыг нэмэгдүүлдэг. Гиалуроны хүчлийг арьсанд шингээж өгснөөр үрчлээс тэнийж, арьс чийг тэжээлээр хангагдан, арьсны өөрийн дархлаа сэргэж, өнгөлөг толигор , зөөлөн болдог.

Гол найрлагууд

•Sodium Hyaluronate

•Adenosine

•Panthenol

•Betain

•Allantoin

VITAMIN C -Витамин өндөр тунгаар агуулсан Цайруулах маск

С витамин нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах, стрессийн түвшинг багасгаж арьсыг тайвшруулах, цусны эргэлт сайжруулснаар арьсыг тунгалаг, өнгөлөг болгож өгдөг.

Витамин C найрлагатай 60 секунт маск нь арьсны нөсөө толбыг бүдэгрүүлж, эрүүл өнгөлөг болгохоос гадна хэт ихээр ялгарж буй тослогийг тэнцвэржүүлж, арьсны нүхэн дэх бохирдол, үхжсэн эд эсийг сайтар цэвэрлэж цэвэр, толигор арьсыг бий болгоно.

Гол найрлагууд

•Ascorbic acid

•Adenosine

•Panthenol

•Betain

•Allantoin

E.G.F-Нөхөн сэргээгч (Epidermal Groth Factor буюу эпидермийн давхаргын өсөлтийн фактор агуулсан маск

Бидний арьсны 2 дахь давхаргад (эпидермийн гадаргын дор орших дермийн давхаргад) коллаген, эластин, холбогч эс, гиалуроны хүчил зэрэг чухал бодисууд байдаг.

Эдгээр маань нарны хэт ягаан туяа, хуурайшилт болон хүйтэн цаг агаар, агаарын бохирдол зэргээс болж гэмтсэнээр арьсны хөгшрөлт явагдаж эхэлдэг.

EGF бол хүний арьсанд өөрт нь байдаг арьсны хамгийн өнгөн хэсгийн эсийг сэргээж, нөхөн төлжүүлэх бодис юм.

Е.G.F агуулсан маск хэрэглэснээр арьсны өнгө сэргэж, нөсөө толбо бүдгэрч, арьс чийг, тэжээлээр хангагдан залуу байдлаа илүү удаан хугацаанд хадгалах боломжтой болдог.

Гол найрлагууд

•Oligopeptide-1

•Adenosine

•Panthenol

•Betain

•Allantoin

Та яг өөрийн арьсны асуудалд тохируулан сонголтоо хийгээрэй.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл