Powder

29,90026,910₮

-10%

Хэмнэлт:2,990

Үлдэгдэл: 3
Хүргэлттэй

#Translucent буюу #Өнгөгүй нунтаг пудр шинэчлэгдэн худалдаанд гарлаа

Та нунтаг пудр хэрэглэдэг үү?


Өнгө: Цагаан, Бэйж( өнгө гарахгүй, ялгаагүй)

Хэмжээ: 10гр

Маш удаан хэрэглэгддэг.


•Өглөө будаад гарахад тун удалгүй арьс нь тослогтоод гялайгаад, будаг нь амархан арилчихаад байна уу?

•Өөрийн арьсны өнгөнөөс зөрсөн өнгөтэй, бүдүүн ширхэгтэй арьсанд шингэдэггүй нунтаг пудрууд хэрэглэсээр байна уу?

Манай хүрээлэн буй орчин, цаг агаарт хамгийн ихээр хэрэгтэй бүтээгдэхүүн бол нунтаг пудр билээ

EEGII COSMETICS Өнгөгүй нунтаг пудр нь:

Таны хэрэглэж үзсэн хамгийн нарийн ширхэгтэй, хамгийн гоё нунтаг пудр байх болно


  • Арьсны гадаргууг хуурай(матт) болгоно
  • Будгийг удаан тогтооно
  • Жижиг үрчлээ зураас, нүхжилтийг үл мэдэгдэм дүүргэж харагдуулна
  • Хөнгөн бүтэцтэй учир хүнд, зузаан мэдрэмж төрүүлэхгүй.
  • Арьсанд дэмтэй эрдэс бодис агуулсан.
  • Маш бага хэмжээгээр хэрэглэгддэг.
  • Хамгийн нарийн ширхэгтэй.
  • Үнэр оруулагч ашиглаагүй.
  • Тослог агуулаагүй
  • Цавуулаг агуулаагүй

“Translucent” буюу өнгөгүй учир нүүрэндээ түрхэн уусгах үед ямар ч арьсны өнгөнд дорхноо хувирдаг учраас бүх хүн хэрэглэх боломжтой.


TIPS: Нунтаг пудрийг зөвхөн нүүр будалтынхаа төгсгөлд биш өөр олон янзаар ашиглах боломжтой.

  • Арьсаа амьсгалуулахыг хүсвэл: Бүтэн будалт хийхийг хүсээгүй үедээ нарны тосны дараагаар нунтаг пудр түрхэж арьсаа матте болгоод гараарай. Маш нарийн ширхэг нь таны арьсны асуудал болох үрчлээ нүхжилтийг бага зэрэг дарж өгнө
  • Уруулын будгаа матте болгохыг хүсвэл: Тослог уруулын будган дээрээ нунтаг пудрээсээ багахан тавихад матте болчихдог. Мөн уруулын будаг тод санагдсан үед бүдгэрүүлэх үедээ бас нунтаг пудрыг ашиглаарай.
  • Сормуусаа илүү өтгөн, дэрвэгэр харагдуулахыг хүсвэл: Таны сормуусны будаг сормуусыг тань хангалттай өтгөрүүлж дэрвийлгэхгүй байгаа үед будгаараа нэг давхар будсаны дараагаар нунтаг пудрнээсээ багсаар нэмж түрхээд араас нь сормуусны будгаараа давхарлаарай.
  • Нүдний будалтаа илүү удаан хадгалахыг хүсвэл: Таньд нүдний праймер байхгүй тохиолдолд нүдний хэсэгтээ нунтаг пудр түрхэж тослогийг авсны дараагаар тениэ түрхвэл илүү удаан тогтдог.
  • Нүүр будалтаа илүү натурал зөөлөн харагдуулахыг хүсвэл: Зарим үед хэдүүлээ сүүдэр, хацар өнгөлөгчөө тоддуулчихдаг шүү дээ~ Яаралтай үед арилгах боломжгүй учраас араас нунтаг пудрээ түрхээд өнгийг нь зөөллөж, натурал болгох боломжтой
  • Хуурай шампунь хэрэг болвол: Бидэнд хаа нэг тохиолддог яаралтай гадагш гарах үед , үсээ угаах боломжгүй үе байдаг шүү дээ. Тэр үед тослогтсон үсний хуйханд нунтаг пудр түрхэж өгснөөр үсээ угаасан мэт болчихдог. Нунтаг пудрын ширхэг маш нарийн байдаг учраас мэдэгддэггүй
  • Нэмэлт порлонтой бөгөөд будсаны дараа заавал порлоныг нь хийж таглаарай. Нунтаг пудр асгарахаас хамгаалдаг.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл