-10%
Хэмнэлт:2,490₮
RETINOL TONER 150ml -Тонер
· Retinol 0.7% ,
· Niacinamide 2%
· Bakuchiol 0.3%
· Alpha-Melight
· Sytinol-A
Ретинол (Retinol) гэж юу вэ?
Ретинол гэдэг нь 40 орчим жилийн турш гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад орсоор ирсэн арьсны эмч нарын шүтэн биширдэг витамин А-аас гаргаж авдаг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй онцгой найрлага юм.
Сүүлийн жилүүдэд энэхүү нэгдлийн арьсанд үзүүлэх бүх ашиг тусыг олж мэдсэний дараа хөгшрөлтийн толбо, үрчлээг арилгах, эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, сэвх, нөсөө толбыг бүдэгрүүлэх зорилгоор хэрэглэж эхэлсэн билээ.
Зөв хэрэглэснээр арьсны эд эсийн метаболизмыг сайжруулан, коллаген үйлдвэрлэлтийг дэмжинэ.
Эсийн нөхөн төлжилтийг дэмжих үүрэгтэй тул 25+ насанд зайлшгүй шаардлагатай.
Эд эсүүд хөгшрөхөд арьс, үс, хумс зэрэг бүх гадаад эрхтэнүүд ээлжлэн хөгширдөг. Тиймээс, эсийн хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэх нь арьсаа залуугаар нь авж үлдэх шилдэг арга билээ.
25 наснаас эхлэн хэрэглэхийг зөвлөж байна, Мөн ретинол түрхэхдээ болгоомжтой байх хэрэгтэй, учир нь арьсыг нарны гэрэлд мэдрэмтгий болгодог. Ретинолтой бүтээгдэхүүн хэрэглээд шууд наранд гараад явж болохгүй~ Нарны тосыг заавал хэрэглээрэй~
Хэрэв та ретинол хэрэглэж байгаа бол АHA BHA -тай гуужуулагч болон Vitamin C найрлагатай бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэхгүй байх дээр анхаараарай~ Сөрөг урвал үүсгэж магадгүй. Учир нь ретинол гуужуулалтыг давхар хийчихдэг учраас бусад хүчилтэй давхар хэрэглэсэн тохиолдолд ретинол арьсыг цочроож эмзэгшүүлнэ. Тиймээс аль нэгийг нь хэрэглэхийг зөвлөж байна.
Бүтээгдэхүүнүүдийг цэвэр, хуурай арьсанд шууд түрхэж, хөнгөн товшин шингээж хэрэглээрэй~
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой